ДӨЛ ТУР БААЗ

Үнэхээр үзэсгэлэнтэй газарт

та бүхэн ирж амраарай!

ДӨЛ ТУР БААЗ

Үнэхээр үзэсгэлэнтэй газарт

та бүхэн ирж амраарай!

PREV
NEXT

Дөл Тур

БАЙРШИЛ

Манай бааз нь 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн, цэвэр агаар, цэнгэг устай Хөвсгөл нуурын хөвөөнд, цэцэгсийн хүрээлэл, шинэсэн ойн дунд, далайн түвшинээс 1650 метрт байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.

ЗАЙ

Улаанбаатар хотоос 944км (Дархан Эрдэнэтийн шулуун замаар бол 760км ) 270км нь шороон зам Лун, Дашинчилан, Өлзийт, Рашаант сумаар Мөрөн хотоос 105км, Хатгал тосгоноос 5км зайтай. Хатуу хучилттай зам, байнгын цахилгаан эрчим хүч, интернэт, телевиз, үүрэн холбооны бүх сүлжээ дэд бүтэцтэй.

ДӨЛ ТУР БААЗЫН БАЙШИН БОЛОН ГЭР

ЗУНЫ БАЙШИН

МОНГОЛ ГЭР

ӨВЛИЙН БАЙШИН

2 ДАВХАР БАЙШИН

ҮЙЛЧИЛГЭЭ

Амрагчдынхаа хүсэлтээр дараах аялал үзвэр үйлчилгээг зохион байгуулна.

Моторт завиар Хүсэлийн хад, Хадан хүйг, Модон хүйс аялал (6-р сард шувуу үзэх), Хар усны рашаан, Өнгөлөг нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулна.

Цаа буга, цаатан иргэдийн өвөрмөц содон ахуй амьдрал, аж төрөх ёс, Дархад цаатан бөөгийн зан үйлтэй танилцана. Монгол малчин айлд зочилно, 2500 метрийн өндөрт Жанхайн давааны оргилд гарч өглөөний нар болон нуурийн ойр орчныг харах боломжтой ба Мөрөн хотруу явах замдаа хойд өргөрөг уртрагийн огтолцлол 50, 100 цэгийг үзнэ.

Усан замын буудал, Сүхбаатар онгоц, Цахир толгой, Эгийн гол Хөвсгөл нуурын бэлчир, нуурын музей, нутгийн иргэдийн гар урлал, бэлэг дурсгалын зүйлс, байгалийн баялаг цай, загас жимс, эмийн ургамал, махан болон сүү сүүн бүтээгдэхүүн, Нутгийн брэнд зах дэлгүүрийг сонирхох боломжтой. Алсын морин аялалаар Дархадын хотгор, Баруун зүүн тайгаар аялуулна.

Баазын орчинд Сантын овоонд гарч хүндэтгэл үзүүлэх, Доод модот булангийн хошуу, нуурын нэргүй арал дээр гарах, усанд сэлэх гэх мэт.

Жил бүрийн 3-р сарын эхний 10 хоногт Мөсний баяр, 7-р сард Цаатан фестивал, аймаг сумын баяр наадам болно.
Мөрөн хотод Онгоц, хот хоорондын зорчигч тээврээр урьдчилсан захиалгын дагуу ирэх амрагчдыг тосон авч өөрсдийн тохилог унаагаар үйлчилнэ.
Буудал болон баазад хоногоор үйлчлүүлсэн тохиолдолд тус бүрийн ор хоногийн үнийн дүнгээс хөнгөлөлттэй үйлчилнэ.

ХООЛ ХҮНС

Хүчин чадал материаллаг бааз

“Нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авч үйлчилнэ.”


120 хүний суудалтай ресторан, хурал, зөвлөгөөн, сургалт, урлаг соёлын арга хэмжээ явуулах 150 хүний суудал заал танхимтай, зочдыг дараах сонголтоор байрлуулна. Нуурын хөвөөнд ойрхог 2-5 ортой гэрүүд дотроо гал зуух, 00 ариун цэврийн өрөөнүүдтэй тохилог сууц, гэр бүлийн өрөө, ой дотор гурван ортой хөнгөн орон сууц зэрэгээс сонгох боломжтой. Амрагчдад боловсон тохилог 00 шүршүүр сауна угаалгын газраар үйлчилнэ.

10 хүний суудалтай моторт завиар нуурын үзэсгэлэнтэй газраар аялуулах ба баазынхаа амрагчдад зориулж хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг.

Амрагчдад теннис, биллиард, сагс, гар бөмбөг, цагираг, шагай, шатрын тэмцээн наадам зохиох, галын наадам, хорхог, шорлогийн зориулалттай байр төхөөрөмж, нуурын хөвөөгөөр хүүхдийн тоглоомын талбай дүүжин сандалууд, сүүдрэвч зэрэг аялагчдийн амарч алжаалаа тайлах тохитой орчинг бүрдүүлсэн.

Манай бааз нь улирал харгалзахгүй жилийн турш тасралтгүй ажиллагаатай ба 11-р сараас дараа оны 5-р сар хүртэл захиалгаар үйлчилнэ.

Манай хамт олон таныг найрмагаар угтан авч соёлч хурдан шуурхай үйлчилж, буцахад тань монгол ёс заншлаар үдэж мордуулах болно.

БААЗЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

Манай хамт олон таныг найрсагаар угтан авч соёлч хурдан шуурхай үйлчилж,
буцахад тань монгол ёс заншлаар үдэж мордуулах болно.

ХООЛНЫ ЗААЛ

120 хүний суудалтай ресторан

ХУРЛЫН ЗААЛ

150 хүний суудалтай хурал, зөвлөгөөн, сургалт, урлаг соёлын заал

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

Боловсон тохилог 00, шүршүүр, сауна, угаалгын газраар үйлчилнэ.

ЗОЧИДЫН МААНЬ СЭТГЭГДЭЛ

Маш тухтай, сайхан найрсаг хүмүүстэй, байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлэгдсэн гоё тур бааз байна.

David Johnson

Эмч
Үнэхээр үзэсгэлэнтэй Хөвсгөл нуурын яг дэргэд байрлах, амттай хоолтой, үйлчилгээний хувьд маш өндөр сайхан амралтын газар байна.

С. Болд

Багш
Миний хувьд сэтгэл хөдөлгөсөн аялал, амралт болсон. Хоол, үйлчилгээ, байршил гээд бүх л талаараа сайхан газар байна.

Casey

Зурагчин

ТА БИДЭНТЭЙ ХОЛБОГДОЖ ЗАХИАЛГАА ӨГӨӨРЭЙ

Таныг Хөвсгөл нуурт “Дөл тур” жуулчны баазад очиж амрахад унаа хөтчөөр үйлчилнэ.
Манай буудлууд нь таныг найрсаг соёлтой халуун дулаанаар угтан авч чанартай үйлчилгээ үзүүлж
тааламжтай мартагдашгүй дурсамжийг танд үлдээх болно.

TOP